“Тавантолгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ түүхий эд, орц, найрлагыг тогтмол хянах, техникийн болон элементийн шинжилгээ хийх зорилгоор тусгай лаборатори байгуулжээ. Тус компани өмнө нь Ашигт малтмал, газрын тосны газар, Геологийн төв лаборатори, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораториудад долоо хоногт 2-3 удаа бүтээгдэхүүний шинжилгээ хийлгэдэг байсан бол одоо өөрийн материаллаг баазад тулгуурлан өдөр тутам шинжлэх, турших боломж бүрдэв. Эл лабораторид нүүрсний үнслэг, чийглэг, илчлэгийн түвшнийг тодорхойлох техникийн, нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр зэрэг химийн бодисын хэмжээг тогтоох элементийн шинжилгээ хийх юмбайна. Мөн барьцалдуулагч бодисын наалдамхай чанар, хагас коксжуулсан нүүрсний давирхай, хийн гарц тодорхойлох шинжилгээ, туршилт явуулах боломжтой гэнэ. Үүнийг цаашид MNS 17025:2018 стандартын шаардлага хангасан, итгэмжлэгдсэн лаборатори болгож өргөжүүлэх зорилт дэвшүүлжээ.