Тавантолгойн өртөөнөөс энэ сарын 4-нд 50 чингэлэг бүхий эхний галт тэрэг хөдлөн, Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги чиглэлийн төмөр замаар Хангийн боомтод хүрчээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хоёр удаагийн тээвэрлэлтээр 50 чингэлэг буюу нийт 6047 тонн нүүрсийг Ханги-Мандалын боомтоор экспортолсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Боомтын сэргэлтийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тээврийг идэвхжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөн, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлжэхэлж буйг тус яамнаас тэмдэглэлээ. “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” болон “Монголиан транс ложистик” компани салбарын яамтай хамтран Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандалын боомтоор экспорт хийх туршилт ийнхүү амжилттай үргэлжилж буй гэнэ.