Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр хэвийн боовыг ширхгийг нь 4300-6500 төгрөгөөр борлуулж байв. Тодруулбал, “Суман гүн” компанийнхыг хамгийн хямд буюу 4300 төгрөгөөр зарж байсан бол “Ургац” нэрийнхийг 4800, “Алтан арвай”-г 5500-гаар үнэлжээ. “Өгөөж” компанийн хэвийн боов ширхэг нь 4250-5250, “Талх чихэр”-ийнх 6400 төгрөг аж. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сард нэг ширхэг хэвийн боовны доод үнэ 3985, дээднь 4840 төгрөг байсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байна. Эндээс харахад, хэвийн боовны үнэжилд 1000 гаруй төгрөгөөр нэмэгджээ.
Ааруул кг нь 20 000-48 000, шар тос болон өрөм 25 000-32 000 төгрөгийн үнэтэй байна. Хурууд, хорхой, сүүн ааруулыг 20 000-28 000, харин ямааны сүүнийхийг нь хамгийн өндөр буюу 48 000 төгрөгөөр үнэлжээ. Ааруул, бусад цагаан идээний үнэөнгөрсөн жилийнхээс мөн нэмэгдсэн гэнэ. Энэталаар “Бөмбөгөр” худалдааны борлуулагч “2021-2022 онд чихэртэй ааруул кг нь дунджаар 10 000, том хэмжээтэй хэвлэсэн, тавгийн ааруул 20 000, шар тос болон өрөм дунджаар 15 000 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл энэжилийн хувьд бүх төрлийн цагаан идээний үнэкг тутамдаа хоёр жилийн өмнөхөөс 2-3 дахин өссөн. Ааруулыг олон янзаар хэвлэн, төрөл бүрийн хэмжээгээр зүсэн, тосыг ч төрөл бүрээр амталж, сонголт нь арвин болсон. Цагаан идээний нийлүүлэлт ч сайн байна” гэлээ.