Монголын жүдо академийн тамирчин, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Х.Ариунтунгалаг бөхийн төрлүүдийн тэмцээнд оролцож цөөнгүй медаль хүртсэн. Тэрбээр кураш бөхийн УАШТ-ээс мөнгөн медалийн эзэн болж шагналын салхиа хагалж байв. Үүнээс гадна жүдогийн УАШТ-ий иж бүрэн медальтай. Тухайлбал, 2020 онд болсон жүдо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-д академийнхаа ахлах дасгалжуулагч О.Чинбатын удирдлагад оролцож, охидын 57 кг-д аваргаар шалгарсан юм. 2021 оны УАШТ-ээс мөнгө, өнгөрсөн жилийнхээс хүрэл медаль хүртсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Тамирчин гэж дуудуулаад дэвжээнд гарах ямар санагддаг вэ?
-Нэрийг минь зарлах мөчид сэтгэл догдолж, өрсөлдөгчтэйгөө хэрхэн барилдаж, ялах талаар зөвлөсөн академийнхаа багш нараар бахархдаг. Би Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчийн “Рио-2016” олимпын наадамд зодоглохыг харж, жүдод сэтгэл татагдсан. Түүний аваргын төлөөх барилдаан зурагт үзэж суусан миний бодлыг тэр чигт нь өөрчилсөн юм. Д.Сумъяа эгч олимпын дэвжээнээс мөнгөн медаль хүртэхийг харсан аав, ээж минь надад “Жүдо сонирхолтой, гоё спорт байгаа биз” гэж билээ. Хэд хоногийн дараа ээж “Чамайг жүдогийн ангид бүртгүүлчихлээ” гэв. Зорьж ирсэн анхны өдрөө үеийнхнээ бэлтгэл хийхийг хараад “Тэдэн шиг тамирчин болж амжилт гаргах сан” гэж бодож сууснаа мартдаггүй. Би А.Сарангуа, Юүки Такахаши багш нарын удирдлагад жүдогоор анх хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тэд одоо Японд амьдардаг.
-Спортын босгоор алхсан тамирчин бүр саад бэрхшээлтэй багагүй тулгардаг. Халширч, шантрах зүйлтэй бишгүй л таарсан байлгүй.
-Би бэлтгэл хийхдээ хэзээ ч шантарч байгаагүй. Жаахан хэцүү санагдвал “Унаж байж бөх болно шүү дээ” гэж өөртөө хэлээд улам хичээдэг. Хичээлээ тарангуут бэлтгэлийнхээ цагаас хоцрохгүйн тулд Спортын төв ордон руу яаран гүйнэ. Жүдогоор хичээллэх мөрөөдөлдөө хөтлөгдөж явсан он жилүүд надад таатай дурсамж үлдээсэн. Гэрийнхэн минь надад хичээллэхийг анх санал болгосон болохоор бүх талаар дэмжин тусалдаг юм.
-Анхны тэмцээн, анхны шагнал мартагдахаарг үй дурсамж болж үлдсэн гэдэгт итгэлтэй байна.
-Би шагналын салхиа мөнгөн ме далиар анх хагалсан. Гэхдээ жүдогоор бус, кураш бөхөөр. Кураш бөхийн УАШТ-д жүдо, самбо бөхийнхөн оролцдог. Барилдах техник нь жүдогийнхоос өөр лдөө. Босоогоос хэвтээрүү залгуулж барилдах нь надад их сонин санагдсан. Орон нутгаас ирж өрсөлдсөн нэг бяртай охинтой аваргын төлөө барилдаад ялагдаж байлаа. Гэсэн ч түүнээс хойш медалийн буухиа тасраагүй. Дараа жилээс нь жүдогийн тэмцээн үүдэд хүч сорьж эхний гурван байрт шалгарах болсон.
-Танд 57 кг-ын жинд зодоглодог шилдгүүдийг ялж, медаль хүртэх амаргүй байв уу?
-Би УАШТ-ээс иж бүрэн ме даль тай. Баянзүрх дүүрэг спортын төрөл бүрт амжилт гаргасан шилдэг тамирчидтай. Тэр үед дүүргийн АШТ-ий жүдогийн тэмцээн насны ангилалгүй байсан тул эгч тамирчинтай таарч, хүрэл медаль хүртэхэд гэрийнхэн минь баярлаж, урам хайрласан. 2020 онд жүдо бөхийн УАШТ-д түрүүлж , зорьсноо бие л үүл лээ гэж их баярлаж билээ. Дараа жил нь мөн алтан медалийн төлөө барилдахад багш нар минь дэвжээнд гарахын өмнө “Тайван байж, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг мэдэр. Барьц авсан бол өөрийнхөөрөө барилд. Түүнд юу сурснаа одоо харуулаарай” гэж зөв л өсөн ч ялихгүй ал даа гаргаж мөнгөн медаль зүүсэн юм. Өнг өрсөн жилийн УАШТ-д түрүүлэх зорилготой оролцсон ч ялдаг бөхдөө хожигдчихоод шарандаа уйлсан. Насаар дүү тамирчинд ялагдчихаад өөртөө ер итгээгүй. Өрсөлдөгч минь намайг хэр хэн барилддагийг маш сайн судалсан санагдлаа. Барьц авахад хагалж, салгаад байв. Түүнтэй барилдахдаа төлөвлөсөн мэхээ хийж чадалгүй торгуулиар хожигдож, хүрэл медаль хүртсэн ч сэтгэл гонсгор харьсан. Туузад зүүсэн шагналуудаас тэр хүрэл медаль тухайн үед төрж байсан таагүй мэдрэмжийг минь эргэн сануулдаг шүү.
-Жүдод хөл тавьснаас хойш гэрийнхэн тань спортод хэр дуртай болов?
-Би айлын том охин, ганц эрэгтэй дүүтэй. Намайг тэмцээнд оролцох бүрт ээж минь ирж үздэг юм . Тэмцээн өндөрлөсний дараа миний хэр хэн барилдсаныг аавд сонирхуулж ярина. Намайг түрүүлэхэд аав их дуртай. Мөнгө, хүрэл медаль хүртвэл барилдааны бичлэг үзээд “Чи иймхэн зүйл дээр хожигдсон байна. Дараа наад охинтойгоо таарвал даагаа нэхэж заавал ялаа рай” гэдэг. Манай гэрийнхэн миний барилдаа нуу дыг үзсээр байгаад жүдогийн талаар сайн ойлголттой болсон. Жүдогийн “Их дуулга” тэмцээн цагийн зөрүүгээс болоод орой голдуу гарна. Аав тэмцээн эхлэх үед зурагт асааж “Чи энэ тэмцээнийг заавал үзэх ёстой шүү. Дэлхийн дэвжээнд шилдгүүд хэрхэн барилдахыг хар. Хойшид амжилт гаргахад чинь хэрэг болно” гэдэг юм.
-Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулиас төрсөн шилдэг тамирчин олон бий юү?
-Бий. Тэднээс ОУХМ Г.Хэрлэн ах жүдогоор хичээллэж, амжилт гаргасан. Би ангийнхаа нөхдийг жүдогоор хичээллэ гэж уриалдаг ч багийн спорт илүү сонирхдог юм . Хэдий тийм ч ангийнхан минь намайг тэмцээнд оролцох үед дэмжиж, хичээлийг минь нөхөж бичдэг. Жүдо хүндлэлийн спорт. Тамирчид өрсөлдөгчөө хүндэлж, давуу талаас нь суралцдаг юм. Оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэн, зөв төлөвшүүлж, амьдралын ухаанд сургадаг гайхамшигтай зүйл энэ спортод бий.
-Дэвжээнд өрсөлдөгчөө буулгаж авдаг дархан мэхээсээ сонирхуулна уу?
-Жүдотой зургаан жил нөхөрлөхдөө давхар ачиж, хөмрөх мэхийг сурлаа. Сүүлийн үед мэхнүүдийн хувилбарыг судалж байгаа. Жүдогийн шилдгүүдээс Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Токиогийн олимпын хүрэл медальт М.Уран цэцэг эгчийн барилдаан их таалагддаг. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанууд нь түүнийг амжилтаас атгуулсан гэж боддог. Тэр бээр дэлхийн дэвжээнд гайхалтай уран мэхнүүдийг гаргаж, хэвтээ барилдааны хатан хаан гэдгээ олон удаа баталсан. Монголын жүдо академийн тамирчдаас О.Хүслэн эгчийн барилдааныг сонирхож харах дуртай. Би хойшдоо оюутан болж, боловсрол эзэмшээд ажилласан ч жүдогоос холдохгүй.
-Багш нарынхаа магтаал, зэмлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Дандаа магтуулна гэж юу байх вэ. Багш, гэрийнхэндээ хааяа зэмлүүлнэ. Орхон аймагт Гавь яат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн жил бүр зохион байгуулахад манай академийнхан оролцдог. 2018 онд тус тэмцээнд аваргын төлөө барилдаж ялагдчихаад дэвжээ нээс буухад Ш.Түмэнцэцэг багш “Чи яагаад өөрийнх өөрөө барилдалгүй өрсөлдөгчдөө түрүүлэх боломж олгож байгаа юм” гээд цохиод авсан. Гэхдээ би багшийгаа одоо ч гэсэн буруут гадаггүй. Намайг түрүүлнэ гээд итгэж байхад нь ялагдчихаар урам нь хугарч, сэтгэл нь гонсойсон байх. Ямар ч багш шавиа амжилт гаргаасай гэж хүсдэг шүү дээ. Багш минь тийм л бодолтой байсан. Шавиа хожигдоход багш нь ч гэсэн бас ялагддагийг тэр үед их ойлгосон.