Нийслэлийн цөөнгүй дэлгүүр, супермаркетад өчигдөр савласан сүү литр нь 4200-5000 төгрөгийн үнэтэй байв. Тодруулбал, “Сүү” компанийн “Шимт сүү” литр нь 4250-4500, АПУ-гийн “Цэвэр сүү” 4850-5000, “Өүлэн” сүү 4340-4600 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард савласан сүү литр нь дунджаар 3800 төгрөгийн үнэтэй байсан . Нийслэлийн Статистикийн газрын тайланд дурдсанаар 2021 оны нэгдүгээр сард нэг литр савласан сүү дунджаар 2800, өнгөрсөн энэ үед 3200 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө ийнхүү өсжээ. Ташрамд дурдахад, үйлдвэрүүд малчид, фермерүүдээс энэ өвөл нэг литр сүүг 1400 төгрөгөөр худалдан авч байгаа аж.