Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг юм. Тулааны спортын бусад төрлөөс илдээр тулалддагаараа ялгардаг. Илд нь самурай нарын гол зэвсэг хэдий ч энгийн үед дасгал сургуулилалт хийхэд нэгнээ гэмтээх эрсдэлтэй тул XIX зуунаас эхлэн хулсаар орлуулах болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл байв. Кэндо нь сэлэм ашиглан дайснаа ялах аргаас үүдэлтэй боловч түүхийн урт хугацааны явцад хөгжсөөр спортын нэгэн төрөлд багтаж, өнөөгийн төлөвшлөө олжээ. XVIII зууны сүүл үеэс Японд самурай нарыг биедээ илд авч явахыг хориглосонтой холбоотойгоор кэндогийн урлаг хөгжих болсон гэдэг. Монголд энэ спортоор хичээллэдэг тамирчин олон бий. Тэдний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч, “Чикара кэндо” клубийн тамирчин Т.Чинзориг. Тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгэж, дасгалжуулахын зэрэгцээ өөрөө ч бас тэмцээнд оролцдог. Улсын дөрвөн удаагийн аварга, олон улсын IV дан зэрэгтэй. Тус клубийг 2010 онд үүсгэн байгуулсан цагаасаа өнөөг хүртэл тууштай хичээллэж, кэндог өндөр түвшинд сурсан шилдгүүдийн нэг. Тэрбээр өмнөд хөршийн Бээжин хотод 2019 онд зохион байгуулсан “Рэншин кап” олон улсын нээлттэй тэмцээнд шүүгчээр оролцсон юм. Түүнчлэн гурван жилд нэг удаа болдог кэндогийн ДАШТ-д 2015, 2018 онд эх орноо төлөөлж өрсөлдсөн түүнтэй ярилцлаа.
-Та эмч мэргэжилтэй мөртлөө тулааны спортоор хичээллэдэг. Кэндод сэтгэл татагдсан түүхийг тань сонирхож сонсох сон гэж бодож байлаа.
-Би Японы соёлд дуртай. Илдээр тулалдахнь эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөддөг зүйл шүү дээ. Хичээллэхээсээ өмнө кэндог киноноос анх харж байлаа. Нэг өдөр найзыгаа дагаж “UB kendo” клубт ирснээр энэ спорттой танилцсан түүхтэй. Тэр үед сэлмийн спортоос нэгнийгээ гэмтээхгүйгээр хичээллэдэг төрөл ховор. Надад кэндо бусад төрлөөсөө контакттай гэдгээрээ их таалагдсан. Тэр өдрөөсөнөөг хүртэл 13 жил хичээллэхдээ дасгалжуулагч багшаар долоон жил ажилласан байна.
-Эмч нар өглөө үйлчлүүлэгчдээ үзэж, яаралтай үед мэс засал хийх ч шаардлага гардаг шүү дээ. Ажил тарсны дараа бэлтгэлээ хийхээр клубтээ ирдэг гэхээр та цаг хугацаатай уралддаг байх нь.
-Тийм ээ. Ажлаа тараад бэлтгэлээ хийхээр клубрүүгээ яардаг. Замын түгжрэл ихтэй байсан ч аль болох хоцрохгүйг хичээнэ. Бидний хувьд алхах, гүйх нь нэг талаар бэлтгэл болдог юм. Би УНТЭ-т мэдээгүйжүүлгийн эмчээр ажилладаг. Одоогоор ээлжийн амралттай тул өөрийн болон шавь нарынхаа бэлтгэлд анхаарал хандуулж байгаа. Клубтээ ирэхээр тэр өдрийн стресс, ядаргаа мартагдаж, сэтгэл сэргэ дэг. Манай эмнэлгийн инженер, техникийн ажилтан Н.Отгонсугар мөн эл спортоор хичээллэдэг. “Степпе арена”-д зохион байгуулсан холбоодын нэгдсэн УАШТ кэндогийн төрлөөр эхлэхэд тэрбээр түрүүлж, аварга боллоо. Бид нэг байгууллагад ажилладаг болохоор мэс заслын үеэр ч тааралддаг. Ажил ихтэй үед таарвал нэгэнтэйгээ мэндэлж “Орой бэлтгэл дээр очно биз дээ. Клубтээ очоод тухтай ярилцъя” гээд зөрнө. Н.Отгонсугар хүүхэд байхдаа энэ спортод хөл тавьсан. “Чикара кэндо” клуб нээгдсэний дараахан зорьж ирээд үргэлжлүүлж хичээллэсэн юм.
-Шавийн амжилт багшаас гэдэг үг бий. Та холбоодын нэгдсэн УАШТ-д шавьтайгаа аваргын төлөө өрсөлдсөн. Ямар хэмжээний шавь бэлдсэнээ тэмцээний үед илүү мэдрэв үү?
-Би шавь нараа бэлтгэл хийлгэдэг болохоор ямар арга барил, техникээр тулалддагийг нь мэднэ. Миний хувьд өмнө нь тэднийг ялдаг байсан бол сүүлийн үед ялах минь улам багасаж байгаа. Ямар ч тэмцээнд ялалт, ялагдал бий. Гэхдээ хэн ч өрсөлдөгчдөө амархан бууж өгөхийг хүсэхгүй. Алтан медалийн төлөө Н.Отгонсугартай таарч, аварга болоход нь баярлаж, сэтгэл амарсан. Түүний хувьд бэлтгэл сургуулилалтаас гадна сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, айж эмээлгүй довтолж тулалдсан. Би түүнд оноо алдчихаад хүндэлж ёсолсон. Кэндогийн спорт эртнээс уламжилж ирсэн ёс зүй, дэг жаяг, дүрэмтэй. Тамирчид тэмцээний үед ямар нэгэн таагүй үг хэлж, зохисгүй үйл хөдлөл гаргадаггүй. Зөвхөн ёсолгоогоор бүх зүйлээ илэрхийлнэ. Тэрбээр олон жил хичээллэсэн болохоор ойлгосон байхаа.
-Кэндогийн тулаанд тухайн тамирчин анхаарлаа хэрхэн төвлөрүүлснээр амжилт гаргадаг шиг санагдсан.
-Бид бясалгал хийж бэлтгэлээ эхлүүлдэг. Тухайн хүн амьдралын бүхүйл явдлаас өөрийгөө чөлөөлж, бэлтгэлийн цаг хугацааг зөвхөн кэндод зориулна. Сургуулилалтын дараа ч бясалгаж, бэлтгэлээ өндөрлүүлнэ. Тулааны үед тамирчин сэтгэл зүйгээ зөв удирдаж, сайн төвлөрөх ёстой. Энэ спортын ихэнх цохилт нь рефлекс гэж ойлгож болно. Нүд болон биеийн рефлекс удаан хугацааны бэлтгэлийн дараа өөрийнх болтол дадсан байдаг. Тулааны үед элдэв бодлоос өөрийгөө чөлөөлнө. Гэхдээ өрсөлдөгчөө ялах тактик, төлөвлөгөө боловсруулснаа мартаж болохгүй. Тамирчид толгой, гарын бугуйн хэсэг, гэдэс, хүзүү гэсэн дөрвөн цэгт цохиж оноо авдаг. Үүнээс гуравт нь цохиж, нэг цэг рүү хатгана. Шүүлт нь өөрийн гэсэн дүрэмтэй. Кэндогийн спортод стандарт бий. Тухайн тамирчин өрсөлдөгчдөө жинтэй цохилт хийсэн ч оноо авахгүй байх магадлалтай. Учир нь тулааны явцад тухайн тамирчны сэтгэл зүйн байдлыг нь ажигладаг. Өрсөлдөгчөө ялчихлаа гэж өөртөө хэт бардахгүйгээр эргэж хараад хамгаалалт авч зогсох ёстой. Тулаан үргэлжилнэ гэсэн бодолтой байгаа, эсэхийг нь шүүгчид тамирчдаас их хардаг. Тиймээс өрсөлдөгчөө хүндэлж, цохилтоо зөв хийх ёстой. Шүүгчийн харах өнцгийг биелүүлж чадвал оноо болдог юм.
-Таны хувьд бэлтгэл хийхээс гадна тамирчдаа дасгалжуулж тэмцээнд оролцох амаргүй санагддаг уу?
-Кэндогийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх тамирчид өөртэйгөө илүү тулж ажиллах шаардлагатай. Багийн төрөлд оролцсон ч хоорондоо ярихыг зохисгүй гэж үздэг. Тамирчид амжилт гаргачихаад баярласнаа олны өмнө илэрхийлдэггүй. Учир нь өөртэй нь адил зүйлийн төлөө зорьж, тэмүүлсэн өрсөлдөгчөө ямагт хүндлэх ёстой. Ялагдахад нь ялснаа ямар нэгэн дуу, авиагаар илэрхийлэх нь зохимжгүй. Хэрвээ өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд таагүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл гаргавал тэмцээнээс шууд хасах дүрэмтэй.
-Тахилийн дээс алхаж, ямар тэмцээнд анх оролцож байв?
-Өмнөд хөршийн Бээжин хотод болсон Азийн олон улсын нээлттэй тэмцээнд анх оролцож, шигшээ наймд шалгарахдаа мэргэжлийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчгүй ч энэ спортыг эх орондоо тодорхой хэмжээнд хөгжүүлээд, амжилт гаргах боломжтойг ойлгосон. Тэнд очоод мэдэрсэн зүйл бол бэлтгэл сургуулилалтын ялгаа байв. Кэндо хөгжсөн орны тамирчдын ур чадвар биднээс илүү байгаа нь харагдсан. Монголчууд уламжлалыг нь маш сайн дагасан ч бэлтгэл бага хийдэг нь мэдрэгдсэн юм. Түүнээс хойш их хичээлээ. Хятадын тамирчдын ур чадвар сүүлийн гурван жил эрс сайжирсан. Тэдний амжилтад хичээллэж байгаа орчин нөхцөл, бэлтгэл хийхцагийн хуваарь, менежмент, спортын төрлүүдээ хөгжүүлэх улсынх нь бодлого, гадаадаас мэргэжлийн дасгалжуулагч урих гээд олон зүйл нөлөөлсөн болов уу.
-Азийн олон улсын нээлттэй тэмцээнээс туршлага хуримтлуулсан та ДАШТ-д арай өөр бодолтой оролцсон байх?
-Кэндогоор дэлхийн 130 гаруй орны тамирчид хичээллэдэг. ДАШТ-д өрсөлдөхдөө Европын тамирчдад ялагдчихаад хувцас солих өрөөнд уйлж байлаа. Миний хувьд амжилт гаргана гэж зорьж оролцсон ч европчуудын хаана нь ч хүрэхгүй байв. Ялагдал минь кэндогийн спортод өөрийгөө зориулах зорилготой болгосон. Тэндээс ирээд М.Сарантуяа багштай хамтран “Чикара кэндо” клубнээж, Японоос багш, дасгалжуулагчид урьж ажиллуулсан юм. Мөн тамирч даа тусулсад сургалтад хамруулсан. М.Саран туяа багш гадаад харилцааг хариуцдаг байсан тул тамирчдаа Япон, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай жил бүр 2-3 удаа хамтарсан бэлтгэл хийлгэж, ур чадварыг нь ахиуллаа. Кэндогийн тамирчид олон хүнтэй тулалдах тусам туршлагатай болдог. Гадаадын тамирчид өдөр бүр бэлтгэлтэй байхад Монголд долоо хоногт гурван удаа хийх жишээтэй. Бид бэлтгэлийн явцад нэгнийхээ техникийг мэддэг болчихдог тул ур чадвар нэг л түвшинд байдаг. Тэгвэл гадаадынхан зохион байгуулсан тэмцээн бүрт оролцож, өөр улсын тулаанчдаас туршлага хуримтлуулан, бэлтгэлдээ хэрэгжүүлж, мэдрэмжээ хөгжүүлдэг.
-Кэндо япончуудын үндэсний спортын нэг төрөл. Хичээллэж байгаа тамирчид уламжлалт дэг жаяг, соёлоос нь багагүй суралцдаг гэж сонссон?
-Тийм ээ. Самурай нар Японы нийгмийн дээд давхаргын төдийгүй тухайн нийгмийнхээ хамгийн өндөр боловсролтой, соёлтой дайчид байсан. Тэдэнд тулааны төрлөөс сэлэм, илдийн урлаг өвлөгдөж, 1900 оноос бэлтгэл хийхдээ нэгнээ гэмтээхгүйн тулд хамгаалах хэрэгсэл өмссөнөөр спортын нэгэн төрөл болж хөгжсөн түүхтэй. Үүний үндсэн санаа нь кэндогийн урлагийг спортоор дамжуулж нийгэм болон улс үндэстэнд зөв төлөвшсөн хувь хүнийг бэлдэх зорилготой юм билээ. Тиймээс ёс зүйг эрхэмлэж, өрсөлдөгчөө болон тойрон хүрээлж буй хүмүүсээ хүндэлдэг спорт. Харилцааны болон хэн нэгнийг хүндлэх соёлын улбааг япончууд олон зууны тэртээгээс баримталж ирсэн. Кэндогийн тамирчид үүнээс суралцаж, мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлдэг юм.
-Сэлэм, илдийн тулааны төрлүүд нэгнээсээ ялгарах онцлогтой биз?
-Хүмүүс кэндог туялзуур сэлэмтэй андуурдаг. Туялзуур сэлэм Европт үүсэж, хөгжсөн тулааны бас нэгэн төрөл. Энэ спортынхон тулааны үед сэтгэл догдлолооүйл хөдлөлөөр илэрхийлж болно. Тэгвэл кэндод ингэхийг сул тал гэж үздэг. Хэт ихсэтгэл хөдлөл гаргавал өрсөлдөгчдөө өөрийнхөө эсрэг ашиглахболомж бүрдүүлнэ гэсэн үг. Кэндогийн тамирчид 11x11 метрийн талбайд хойш урагш, баруун зүүн зүгт хөдөлгөөн хийнэ. Өрсөлдөгчийнхөө гар, толгой руу цохихоосгадна контакттай тул биеийнхээ хүчийг ашиглахболомжтой. Өрсөлдөгчөө түлхэж хурд гаргах, биеийнхнь тэнхлэгийг өөрчилж, цохилт хийдэг.
-Та ДАШТ-д хоёр удаа өрсөлдсөн. БНСУ-д болсон ДАШТ-аас ямар туршлага хуримтлуулсан бол?
-БНСУ-д 2018 онд болсон ДАШТ-д хэсэгтээ хожсон ч тэмцээнээ өндөрлүүлж байлаа. 2015 онд өрсөлдөж байсантайгаа харьцуулахад бид ур чадварын хувьд ахисан байв. Европын орнуудын багаасФранц хамгийн хүчирхэг нь. Бид тэдэнтэй таарч ялагдсан юм. Би 2017 онд зохион байгуулсан Азийн олон улсын нээлттэй тэмцээнд ганцаарчилсан төрөлд мөн л Францын тамирчинтай таарч, IV байрт шалгарсан. Биерхүү, өндөр Европын тамирчидтай тулалдахамаргүй. Кэндогоор тамирчид олон жил хичээллэж, амжилт гаргадаг. Өөрөөсөө ахмад тамирчныг ялах бараг боломжгүй. Залуу тамирчид эхний хоёр жил ялагдаж сурахад сэтгэл зүйгээ бэлддэг гэсэн үг. Үүнийг кэндо тамирчдад хангалттай заадаг. Би өмнө нь клубийнхээ эмэгтэй тамирчныг ер ялдаггүй байв. Гурван жил бэлтгэл хийсний үр дүнд түүнийг ялчихаад ихбаярлаж билээ.
-Энэ спорт хэр өртөг өндөртэй вэ. Тэмцээний дараа хүмүүс холбогдож, хичээллэх талаар сонирхож асуудаг уу?
-Тамирчид хувцас, хэрэгслээ Монголын кэндогийн холбооны тусламжтайгаар авдаг. Тулааны хувцсыг бат бөх даавуугаар хийдэг тул өнгөө алдахгүй, амархан урагдахгүй. Тухайн тамирчнаасшалтгаалж, 10, 20 жил өмсөхболомжтой. Хамгийн гол нь зөв арчилж, цэвэрхэн өмсөхёстой. Илд нь хулс. Монголын уур амьсгал эрстэс, хуурайшил ихтэй болохоор хулсан илдийн чийгийг алдагдуулахгүйн тулд сард нэг удаа тосолдог юм. Тамирчдад хувцаснаасилүү хамгийн эрэлттэй зүйл бол илд. Бэлтгэл хийхүед илд сэмэрч, хугардаг тул аюулгүй байдлыг хангах дүрмийг баримталж гурван сар хэрэглээд солино. Өндөр өртөгтэй спорттой харьцуулахад кэндогийнх харьцангуй бага.
-Хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг хэдэн наснаас нь сонгож авдаг вэ?
-10-аас дээш настай хүүхдүүд хичээллэх боломжтой. Тэд эхлээд хувцсаа зөв эвхэнэ, дараа нь бусдын хөдөлмөрийг хүндэлж сурахын тулд бэлтгэл хийхээс өмнө клубийнхээ шалыг угааж цэвэрлэнэ. Кэндогоор багаасаа хичээллэсэн хүүхдүүд зөв хүн болж төлөвшдөг. Хичээллэсэн хүүхдүүдийн аав, ээж нь “Миний хүүхэд кэндогоор хичээллэснээр бие нь эрүүлжиж, эрч хүчтэйгээр хичээлдээ явдаг болсон” гэдэг. Анги удирдсан багш нь шавийнхаа талаар “Өмнө нь огт дуугардаггүй, цонхруу харж суудаг хүүхэд хамт олонтойгоо нээлттэй харилцдаг болсон шүү” гэж байв.
-Таныг кэндогоор хичээллэхэд ойр дотнын тань хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр үед гэрийнхнээсгадна найз нөхөд “Кэндо олимпын төрөл биш шүү дээ, өөр спортоор хичээллэ. Толгой руугаа цохиулаад гэмтчихвэл яана” гэдэг байлаа. Насхязгаарладаггүй спортын төрөл болохоор Японд 80-тай хүмүүсхүртэл олон жил хичээллэн, эрүүл саруул амьдарч байна. Манайхан намайг гурван жил хичээллэж, тэмцээнд оролцон амжилт гаргасны дараа ойлгодог болсон. Би багадаа дуу цөөнтэй, зожиг, өөртөө итгэлгүй хүүхэд байлаа. 10 дугаар ангийн сурагч байхдаа энэ спорттой нөхөрлөж, өөрийгөө өөрчилсөн. Анхирэхэд хамт олон минь халуун дотно угтаж авсан нь цаашид хичээллэж, амжилт гаргахад ихнөлөөлж билээ. Тэр цагаасөөртэйгөө ажиллаж, дотоод ертөнцдөө төвлөрөн, сэтгэл зүйгээ зөв удирддаг болсон юм. Миний бие бялдар, оюун ухаан хөгжиж, тэр хэрээр хатуужил, тэсвэрт суралцаж байгаа нь ойр дотнын минь хүмүүст ихтаалагдсан. Тэд одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч болсон доо.
-Та саяхан дасгалжуулагч багшийн ажлаа хүлээлгэж өгсөн юм билээ. Ямар шалтгаанаар ийм шийдэлд хүрэв?
-Миний хувьд ачаалал ихтэй ажлын хажуугаар тамирчдаа бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулахамаргүй тул өнгөрсөн долоо хоногт дасгалжуулагчийн ажлаа клубийнхээ Д.Чинбилэгт багшид албан ёсоор хүлээлгэж өглөө. Би кэндогоосхолдохгүй. Цаашид үргэлжлүүлэхийн тулд тамирчны зам сонгосон. Шинээр хичээллэж буй хүүхдүүдэд, мөн тамирчидтайгаа дасгалжуулагч багш шиг бус, үеийнхэн шиг нь харилцаж, тэмцээнд өрсөлдөгч нь болж оролцох илүү сонирхолтой болов уу. Ачаалал ихтэй, жижүүртэй өдөр ирж амждаггүй тулсүүлийн хэдэн жил тамирчдынхаа бэлтгэлийг цалгардуулсан байх. Тиймээс шавь нараасаа уучлал хүсье. Сайн дасгалжуулагч шавь нарыг минь удирдах тболохоор өмнөхөөсөө илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Манай клубт Япон, Румын улсын тамирчин бэлтгэл хийж байгаад нутаг буцлаа. Бид энэ жил Италид болох ДАШТ, Хонконгод зохионбайгуулах нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа.
-Өрсөлдөгчөөсөө хамгийн түрүүнд олж хардаг зүйл юү вэ?
-Би тэмцээн эхлэхээс өмнө өрсөлдөгчийнхөө биеэ авч яваа байдал, зан чанар, сэтгэл зүйг нь ажигладаг. Түүний талаар тодорхой дүгнэлт гаргаж, тулаанаа хэрхэн эхлүүлж, өрнүүлэхээ шийддэг юм. Хэрвээ өөртөө итгэлгүй, эмээж сандарсан байвал довтолж тулалдана. Харин тайван байвал өдөж, шатаах, сэтгэл зүйн дайралт хийдэг юм. Тулааны спортын хамгийн зөв зүйл бол сэтгэл зүйгээ тайван байлгаж, өөрийнхөө ур чадварыг үнэлэн, өрсөлдөгчөө сайн дүгнэх. Спортын холбоодын нэгдсэн УАШТ кэндогоор эхлэхэд баасан гараг таарсан. Хэдий ажлын өдөр байсан ч намайг ойлгож, тэмцээнд оролцуулсан ажлын хамт олондоо талархал илэрхийлье.