Архангай аймгийн Цэцэрлэг хотод усан спорт сургалтын төвийг энэ сарын 14-нд нээв. Ингэснээр иргэд, хүүхэд залуучууд усан спортоор хичээллэх бүрэн боломжтой боллоо.
Баянгол дүүрэгт ЕБС төгссөн хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгож төгсгөх хөтөлбөрийг энэ сарын 13-нд эхлүүлсэн юм.
Тус дүүрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх цаашлаад Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгох зорилгоор дүүргийн ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд Усан спортын боловсрол олгох хоёр үе шаттай хөтөлбөрийг эхлүүлжээ.