Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр "Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай. Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Хотын Ерөнхий менежер энэ асуудалд анхаарч байгаад баяртай байна. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авсаар байна" гэлээ.