Өргөө амаржих газрын үүдэнд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр очоод тусламж авч чадалгүй, автомашиндаа амаржсан эмэгтэйн бичлэг цахим орчинд цацагдаж, олныг эмзэглүүлэв. Тэгвэл эл байдалд Өргөө амаржих газрын эмч, сувилагчид тайлбар өгч байна.
Ц.Алтантуяа: Хүүхдийн аав нь эмнэлгийн үүдэнд ирэхдээ эмч нарт өөрийгөө зөв тайлбарлаж чадаагүй. Хэрвээ зөв тайлбарласан бол түргэн тусламжийн багаа бэлдээд гарах байсан. Мөн эцэг эхчүүд өвдөх хугацаа, төрөх цагаа сайн тооцоолох хэрэгтэй. Хүүхдийн аав үүдэнд орж ирээд шууд "Өвдөөд байна" гэж хэлсэн. Хэрвээ "Дүлэлт өгөөд байна" гэсэн бол бид шууд гарах байсан. Манай эмнэлэг "Өвдөөд байна" гэж ирсэн хүн бүрийг гарч үзэж чадахгүй. "Өвдөөд байна", "Дүлээд байна" гэх хоёр үг ялгаатай. Мөн тухайн мөчид хүүхдийн толгой цухуйсан байсан тул эмнэлгийн үүд рүү зөөх боломжгүй байсан. н.