“Монгол шуудан” ХК-ийнМарк, үнэт цаасны хэлтсээс “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт шуудангийншинэ маркийнанхны өдрийн нээлтийн ёслолыг өчигдөр зохион байгуулж, худалдаанд гаргав. Мөн “Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” музейтэй хамтран нээлээ. Тус компаниас түүхэнтэмдэглэлт, тэгш ойдзориуланзургааннэрийн, нэг блок марк гаргажээ. Эдгээрт Чингис хааны алтанзоос, алтангэрэгэ, номынгэрэлт хөшөө, есөнхөлт их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, “Чингис хаан” музей болонЧингис хааны шинэ хөргийг багтаасан байна. Зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ. “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, академич Б.Төмөртогоо, Соёлын гавьяат зүтгэлтэнЖ.Саруулбуян, ШУА-ийнТүүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач, доктор, профессор А.Пунсаг, түүхч, доктор Б.Нямаа, Төрийншагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул, ахмад дипломатч О.Батсайханнар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг болон материалын туслалцаа үзүүлсэн байна.
Энэ өдөр мөн“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт шуудангийншинэ маркийндугтуйг танилцуулсан. Үүнийг 1111 багц хэвлэсэнбөгөөд25 000 төгрөгөөр үнэлжээ. Хариннэр бүхий маркууднь 1000 болон3000 төгрөгийнүнэтэй аж. Маркуудад дүрсэлсэн Чингис хааны шинэ хөргийн талаар товч тайлбарлая. Үүнийг Тайванийн эзэн хааны ордон музейд хадгалагддаг эш хөрөг, XIII-XIV зууны язгууртны хүнчулуунхөшөө, номынчимэглэл зураг, археологийн малтлага, судалгааны үр дүнд тулгуурлан МУЭ-ийн гишүүн, зураач Ш.Сайнзул, С.Ганзам, Д.Өлзийтогтох, М.Чингис нар бүтээсэнаж. Хэмжээ нь 88х138 см юм байна.
“Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлынтусгай үзэсгэлэнирэх сарын17 хүртэл үргэлжлэх аж. Энэхүү үзэсгэлэнг зөвхөн тухайн музейн үзэгчид буюу тасалбар авсан иргэд л сонирхохболомжтой гэнэ. Музей үзэх тасалбарынүнэ 15 000-30 000 төгрөг.
Бэлтгэсэн Р.Оюунаа