Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлосон боловч Нийслэлийн прокурорын газраас тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн талаар албаныхан мэдээллээ.