Төв талбайд болж буй жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр “Иргэний индэр”-т үг хэлж буй иргэн бие дээрээ будаг шингэлэгч бодис асгаж, улмаар өөрийгөө шатаахыг завдсан. Тэрбээр эл үйлдлийг хийхээсээ өмнө нүдэндээ нулимс цийлэлзүүлэн дараах үгсийг хэлсэн юм.
“Сайн байна уу. Би хөгжлийн бэрхшээлтэй л дээ. 10 жилийн өмнө аваарт өрсөн. Миний эхнэр, хүүхэд минь мөн хөгжлийн бэрхшээлтэй. Ам бүл тавуулаа, нэг гэр бүлд гурван хөгжлийн бэрхшээлтэй хнү байна. Баянзүрх дүүрэгт 2012-2015 оны хооронд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даргаар ажиллаж байхдаа, Ардчилсан намын үед хууль бус үйлдэл ямар байдгийг харсан. Сүүлд МАН-д ч ажиллаж үзсэн, бас л адилхан”