“Альфа”, “Монсудар”, “Непко кидс”, “Тагтаа паблишинг” хэвлэлийн газар Соёлын яамнаас боловсруулсан Хүүхдийн номын хэвлэн нийтлэл, хэвлэлд тавих шаардлага стандартыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлэв. Тэд уг стандартыг хэвлэн нийтлэх эрхэд халдсан, зохиолчдын бүтээлч сэтгэлгээг хязгаарласан, Монгол Улсын үндэсний болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээтэй нийцэхгүй хэмээн үзэж буй юм байна. Олон улсад ийм жишиг байдаггүй гэнэ. Хэрэв энэхүү стандартыг баталбал дээрх хэвлэлийн газрууд хүний эрхийн байгууллага, хүүхдийн ном, чөлөөт хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын газруудад хандаж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ноцтой зөрчил гаргаж байгааг мэдэгдэхээилэрхийллээ.