Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт энэ сарын 6-ны 22.40 цагт газар 4.9 магнитудын хүчтэй хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нь тухайн бүс нутаг болон ойролцоох аймаг, сумынханд мэдрэгдсэн талаар иргэд олон нийтийн сүлжээнд бичиж байв. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Үүнээс төд удалгүй буюу өчигдрийн 00.15 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн нутагт мөн газар хөдөллөө. Хөдлөлтийн хүч нь нэлээд өндөр буюу 5.5 магнитуд байсан бөгөөд чичирхийлэл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дундговийн Сайнцагаан сум, мөн нийслэлийн иргэдэд ч мэдрэгджээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр бол үүний улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.
Бэлтгэсэн М.Оч