Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран баг, авто замын зорчих хэсэг /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км, сумын төв/-д 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 18.52 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан “Приус-11” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Старекс” загварын /2 зорчигчтой/ автомашинтай мөргөлдөж, “Приус-11” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч А /57 настай, эмэгтэй/, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч Д /36 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан