Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн энэ сарын 1-ний байдлаар зудын эрсдэлийн зураг гаргажээ. Мэргэжилтнүүд манай орны нийт нутгийн 16 хувьд зудын эрсдэл нэн их, 43 хувьд их, 33 хувьд дунд зэрэг, үлдсэнд нь бага гэж үнэлсэн байна. Зуд болох нэн их эрсдэлтэйд 11 аймгийн 50, их эрсдэлтэйд 18 аймгийн 144 сумыг багтаажээ. Тодруулбал, нэн их эрсдэлтэйд Баян-Өлгий аймгийн Алтай, Баяннуур, Булган, Сагсай, Увсын Бөхмөрөн, Хя𬬠гас, Сагил, Зүүнхангай, Тариалан, Түргэн, Мал¬ чин, Завхан, Ховдын Булган, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн, Завханы Алдархаан, Баянтэс, Отгон, Цагаанчулуут, Сонгино, Говь-Алтайн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат, Баянхонгорын Баянбулаг, Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Хүрээмарал, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Галт, Цэцэрлэг, Төмөрбулаг, Архангайн Цахир, Өгийнуур, Хангай, Хашаат, Өвөрхангайн Баянгол, Нарийнтээл, Төгрөг, Уянга, Хархорин, Өлзийт, Булганы Баяннуур, Төвийн Баянхангай, Баяндэлгэр сумыг тооцож буй аж. Энэ жилийн хувьд харьцангуй эрт хүйтэрч, их хэмжээний цас орсон нь нөхцөл байдлыг доройтуулжээ. Цаг уурын мэргэжилтнүүд “Зудын эрсдэл ихтэй бүсэд малын тарга хүч дутуу, мал, мах борлуулах зах зээл хомс, өвс, тэжээл үнэтэй буй нь зудын эмзэг байдлыг улам дордуулсаар байна” гэжээ.