Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс зүүн урагш засмал замын дэргэд тогтсон мөсөн дээр наалдсан 1000 гаран цагаан зээрийн сүргийг Их нартын хамгаалалтын захиргаа, тус сумын Засаг даргын тамгын газрынхан, цэргийн анги, сурагч, сайн дурын иргэд хамтарч, татан гаргажээ. Тодруулбал, энэ сарын 30-нд шуурганаар уруудаж орж ирсэн цагаан зээрийн сүрэг 300 метр урттай, 100 метр өргөнтэй мөсийг гаталж чадалгүй, халтирч наалдсан бөгөөд байгаль хамгаалагч тэргүүтэй 20 гаруй хүн амьтдыг мөснөөс салгасан байна. Үүнээс 50 гаруй зээр үхсэн байдалтай олдсон талаар албаныхан мэдээллээ.