Утга зохиолын ахас ихсийн санаачлан дэлгэрүүлж, найрагч уншигчдыг холбосон уянгын гүүр болсон яруу найргийн БОЛОР ЦОМ наадам 40 нас хүрлээ. Энэ жилийн наадмыг эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэл зохион байгуулсан. Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгаас оролцож буй яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Мөн яруу найрагч Д.Галсансүх "Сэтгэлзүйн тууриуд" шүлгээрээ дэд байр, яруу найрагч О.Цэнд-Аюуш "1218 оны дурсгалд" шүлгээрээ гутгаар байр, яруу найрагч Л.Моломжамц "Хуучин даавуу шиг", Ц.Гончиг "Хайрын зовлон яг ямар вэ" шүлгээрээ тус тус удааллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.
Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын II шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.
1. М.Амархүү (Архангай)
2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)
3. А.Байгальмаа (Дорноговь)
4. На.Батболд (Булган)
5. Г.Батжавхлан (Увс)
6. Л.Батсайхан (Улаанбаатар)
7. Т.Батхүрэл (Өмнөговь)
8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)
9. А.Бөхням (Завхан)
10. Б.Бүргэд (Дээд Монгол)
11. С.Бүрнээ (Ховд)
12. Д.Галсансүх (Хэнтий)
13. Э.Гантулга (Дундговь)
14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)
15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)
16. Ц.Гончиг (Хөвсгөл)
17. П.Гэрэлхүү (Дорнод)
18. Д.Дашдондов (Орхон)
19. Б.Жамбалдорж (Ховд)
20. Г.Лхагвадорж (Завхан)
21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)
22. Л.Мажиггарав (Булган)
23. Л.Моломжамц (Өвөрхангай)
24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)
25. Н.Мөнхбаяр (Орхон)
26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)
27. Г.Наранцогт (Булган)
28. Д.Нямдорж (Хөвсгөл)
29 Ц.Отгонбаатар (Ховд)
30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)
31. Д.Сосорбарам (Орхон)
32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)
33. Д.Тунгалаг (Баянхонгор)
34. А.Түмэнбаяр (Хэнтий)
35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)
36. М.Уянсүх (Дархан-Уул)
37. О.Цэнд-Аюуш (Завхан)
38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)
39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)
40. Л.Эрдэнэбат (Дорноговь)