Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна. Тодруулбал, ГССҮ Төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч, С.Баатаржав, гэмтэл согогийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Батбаяр, Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Оюунжаргал, Гавал тархины гэмтлийн тасгийн ахлах зэргийн эмч Э.Энхтүвшин, Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч В.Нямдаваа, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Б.Мөнхбаяр нарын баг 2022 оны 11 сарын 21-29ний өдрүүдэд Ховд аймгийн БОЭТөв ажиллаж байгаа юм. Өөрөөр хэобэл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байран дээрх дадлага сургалт, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалтуудыг зохион байгуулж, орон нутгийн иргэд эмчлүүлэгчдэд гэмтлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч байна.
Энэ хугацаанд мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд тус эмнэлгийн гэмтлийн эмч нартай хамтран орон нутагт хийгддэггүй нарийн мэргэжлийн мэс заслуудыг хийж байна.