Улаанбаатар-Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлд явуулж байсан 303, 304 дүгээр галт тэргийг энэ сарын 28-наас аялуулахгүй болсныг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс өчигдөр мэдээлэв. Уг чиглэлийн авто замыг ашиглалтад оруулсантай холбоотойгоор галт тэргээр зорчих хүний тоо буурсан тул ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. 2-3 цагт туулдаг байсан эл замыг хуулснаар иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байв. Улмаар дээрх хугацаа 5-6 цаг болон уртассан байдаг. Бороо, цастай үед түүнээс ч их хугацаанд уг замыг туулах болсон билээ. Үүнээс үүдэн иргэд галт тэргээр зорчих нь нэмэгдэж байв. Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлд өдгөө тус бүр дөрвөн галт тэргийг өдөр бүр явуулж буй юм байна. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлд 08.45, Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн 14.07 цагаас аялуулдаг галт тэрэгний үйлчилгээг цаашид зогсоох аж.
Бэлтгэсэн М.Оч