Боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ногдуулсан учраас татварын дарамт учирч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар “Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийв. АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, эрдэс бүтээгдэхүүн хайж,олборлож буй аж ахуйн нэгжүүдээс авдагч нэмээд боловсруулах үйлдвэрүүдэд ногдуулсан нь шударга бус үйлдэл хэмээн дээрх холбооны хон дурдлаа.Боловсруулах үйлдвэрүүд нь ямар нэгэн лиценз,тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй атлаа АМНАТ төлснөөр их хэмжээний алданги хүлээж буй бөгөөд тэдгээрт ногдуулсан АМНАТ-ийн хэмжээ өдгөө 16 орчим хувьтай байгаа аж. Ингэснээр одоогоор Дархан-Уул, Орхон аймагт үйлажиллагаа явуулж буй жижиг, дунд цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, 1500 гаруй хүн ажилгүй болсон гэв.