Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2023 онд байгуулж, төрийн 39 байгууллагын 400 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэж эхлэх талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Үүний үр дүнд:
- Нэг үйлчилгээний ажилтан төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
- Төрийн үйлчилгээний стандартыг шинэчлэн мөрдүүлнэ.
- Орон нутагт, засаг захиргааны анхан шатны нэгжээс бүх төрлийн төрийн үйлчилгээ авна.
- Цаашид мэдээллийн солилцоог сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлнэ.