Цар тахлын улмаас удаан хугацаанд зогсонги байсан “Улаанбаатар инновацын төв” саяхнаас үйл ажиллагаагаа жигдрүүлж, технологи, шинжлэх ухааны салбарын залуучуудад зориулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Тус төвийнхөн өнгөрсөн долоо хоногт ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, “Гэж юу вэ” төрийн бус байгууллагатай хамтран нээлтийн арга хэмжээ болгож “Шинжлэх ухааны гайхамшиг” өдөрлөг, “Ухаалаг хот” хакатон зохион байгуулсан бол энэ сарын27-нд СЭЗИС-тай хамтран“Major cup” цахим спортын тэмцээн явуулах нь. Мөн нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газартай хамтарчирэх долоо хоногийн баасан гарагт “Go zero Mongolia” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь байгальд ээлтэй, эдийн засагт эерэг нөлөөтэй технологийн санаачилгуудыг нэгтгэх зорилготой үйл ажиллагаа аж. Үүнд оролцогч байгууллагууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг технологийн тусламжтайгаар боломжит дээд хэмжээнд нь хүртэл бууруулах томоохон зорилгын доор цаашид нэгдэн ажиллах юм байна.
“Улаанбаатар инновацын төв” нь шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнесүүдийг дэмжихээс гадна залуучуудыг ажлынтаатай орчноор хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилтынхоо хүрээнд дэлхийн172 улсын 25 000 гаруй хамтын оффисын бүртгэлтэй, 5.5 сая хэрэглэгчтэй Coworker.com системд нэгджээ.
Бэлтгэсэн И.Мишээл