Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь аймгийн нутгаар өчигдөр 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Тодруулбал,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км, сумын төвөөс баруун зүгт 42 км/ 11.17-ны өдрийн 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 10:53 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 372 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ 11.17-ны өдрийн 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 14:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг багийн дарга, малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 303 км, сумын төвөөс баруун урд зүгт 53 км/ 11.18-ны өдрийн 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:23 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.