Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Ар гол” гэдэг газар өчигдөр 08:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.