Тайландын Бангкок хотод шатрын өсвөр үеийнхний Зүүн Азийн АШТ үргэлжилж байна. Энэ сарын 13-нд өндөрлөх тэмцээнд их мастер Б.Хатанбаатарын удирдлагад манай улсаас 16 шатарчин үндсэн, рапид (түргэвчилсэн), стандарт (сонгодог) төрөлд оюун ухаанаа уралдуулж буйюм. Тэднээс 16 насны охидын ангилалд Сэлэнгэ аймаг, “Их заргач” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнэ рапид төрлөөс хүрэл медаль хүртжээ. Тэрбээр өмнө нь Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д мөнгө (рапид), хүрэл (стандарт) медаль хүртсэн амжилттай нэгэн.