Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейнхэн жил бүр дижитал музейн арга хэмжээ зохион байгуулдаг. Өнөө жилийн арга хэмжээ “Дижитал музей: Самсара” комтемпорари үзэсгэлэн” нэртэй бөгөөд нөгөөдөр олон нийтэд сонирхуулах нь. Энэ үеэр музейн хосгүй үнэт бүтээлүүдийг AR, VR технологи болон орчин үеийн урлагтай хослуулан толилуулна. Уг арга хэмжээг “Yр” орчин үеийн театртай хамтран зохион байгуулах бөгөөд хоёр цаг үргэлжлэх гэнэ. Куратороор Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа ажиллах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр “Үр” театрынхан уран бүтээлээсээ хүргэх аж. Үүнээс гадна дуу авиа, медиа, үйлдлийн урлагийг хослуулсан “Энх мөнх”, “Гэтлэхүй” үзүүлбэртэй. Түүнчлэн хиймэл оюун, дижитал урлагийн “Гэрэлтэхүй”, медиа урлагийн “Уусахуй”, “Нэг”, AR технологийн “Улаан сахиус”, үйлдлийн урлагийн “Шүтэлцэхүй”, амьд хөгжмийн “Хур”, “Эхлэл ба төгсгөл” зэрэг үзүүлбэрийг эл арга хэмжээнээс үзээрэй.
Бэлтгэсэн А.Тайшир