“Эрдэнэс Тавантолгой” компаниас байгуулсан гэрээ болон ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллээ цахим хуудсандаа ил тод, нээлттэй байршуулж эхэлснийг бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хадны боомтод буулгаж, цаашаа хилээр хэрхэн нэвтрүүлж байгаа зэрэг мэдээллийг нээлттэй болголоо. Оффтэйк гэрээний асуудлыг олон нийт сонирхож буй. Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт олон “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс баяжуулах үйлдвэр, азрын тос дамжуулах хоолой барих төсөлтэй холбоотой дөрвөн оффтэйк гэрээ байгуулан, ажиллаж байна. Тодруулбал, нүүрсээ борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгийг нь аван, дээр дурдсан төслүүдийг санхүүжүүлж буй гэсэн үг. Үүний хүрээнд 605 сая ам.долларын нүүрс борлуулахаар гэрээлснээс 45 сая “ногоон” төвлөрүүлсэн. Ер нь 100 000-1 000 000 тонн коксжих нүүрс борлуулах 27, 20 000-300 000 тонн эрчим хүчний нүүрс борлуулах 109 гэрээ бий. Эдгээр гэрээ, баримт бичгийг ил болголоо” гэв.