Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр багийн “Монголын хоолой” гэх газарт өчигдөр 18:34 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Богд сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Баянговь сумын зарим иргэдэд сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.