Яруу найрагч, орчуулагч М.Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2022” 31 дэх удаагийн наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, утга зохиолын “Хантайшир” нэгдэл хамтран зохион байгуулав. Өдгөө 70 настай найрагч Л.Мягмарсүрэн уг наадамд тэргүүлж, шилжин явах цомын эзэн болжээ. М.Цэдэндорж агсны шавь тэрбээр “Алтай”, “М.Цэдэндорж”, “Хантайшир”, “Эх орон” шүлгээтайзнаа уншиж сонордуулсан байна. “Дотоод чинадын үзэгдэл”, “Тэнгэрийн нүд”, “Хэлбэр үгүй”, “Өдөр бүхэн шинэ”, “Шөнийн өвс” зэрэг яруу найргийн номтой түүний талаар утга зохиолын шүүмжлэгч, судлаачид “Монголын яруу найргийн модернизмын оргил бүтээлүүдийг 1980-аад онд Л.Мягмарсүрэн туурвисан” хэмээнүнэлдгийг энэудаагийн наадмын шүүгчээр ажилласан яруу найрагч Р.Эмүжин онцоллоо.
Бэлтгэсэн Р.Жаргал