Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр өчигдөр тохиов. Уг өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас улсынхаа нэртэй нэвтрүүлэгчдийн дуу хоолойгоор бий болгосон өвүүдийг өөрсдийнх нь хувийн архиваас болон телевиз, студиүдээс сан хөмрөгтөө хадгалахаар хүлээн авчээ. Тухайлбал, өгүүлэхүйн урлагийн мастер Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ц.Цэцэгээ, Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон нараас бүтээлүүдийг нь авсанбайна. Ингэснээр тус газрын сан хөмрөг нэвтрүүлэгчдийн хөтөлсөн, уншсан Үндэсний их баяр наадам, хөрөг нэвтрүүлгүүд зэрэг бүтээлээр баяжжээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл