Дэлхийн шатрын 16 дахь аварга, өдгөө дэлхийн аварга цолыг эзэмшиж буй М.Карлсен өнгөрсөн сард болсон онлайн тэмцээний үеэр АНУ-ын залуу шатарчин Х.Ниманныг булхайцсан гэж үзэж тэмцээнийг орхиж байв. Гэтэл америк шатарчин өөрийг нь гүтгэсэн гэж үзэж, 100 сая доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. М.Карлсен энэ талаар “Би шатартаа л төвлөрч байна. Эл нэхэмжлэл миний спортын амжилтад ямар нэг байдлаар нөлөөлөх ёсгүй” гэж Норвегийн NRK сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрбээр энэ сарын 25-31-нд Исландын Рейкьявик хотод эхэлсэнФишерийн шатрын ДАШТ-д оролцож байгаа юм.