Гурван жил гаруй хүлээлт үүсгэсэн "Чингис хаан"-ы музей маргааш үүдээ нээх нь ээ. Уран барилгын хоёр талын ханаар Монголын 748 овог, аймгуудын тамгыг сийлж шингээсэн байна. Музейд хүрэл зэвсэг болон Хүннүгийн үеэс эхлэн Их монгол Их юань улсын түүхийг өгүүлсэн үзмэрүүд дэлгэнэ. Мөн Чингисийн алтан ургийнхны түүхийг өгүүлсэн үзмэрүүд байх нь ээ. Нийт үзмэрийн тоо 11 000 гэнэ. Үзмэрээ бүрдүүлэхдээ дэлхийд алдартай музейд хадгалагдаж буй Чингис хааны түүхэн өвтэй холбоотой үзмэрүүдийн А копиг авсан байна. Өөрөөр хэлбэл, музейн 93 хувь эх хувиараа буюу оригнал үзмэр байх нь. Тухайлбал, Эрмитаж Чингисийн чулууны бичгийн хуулбар, алтан ургийн хаадын захидал, Чингисийн Алтан гэрэгэ зэрэг үзмэр эх хувиараа байгаа аж.
Товчхондоо нүүдэлчдийн түүхийг цогцоор харуулсан Ази тивийн томоохон төрт ёсны музей байх болно гэдгийг музейн удирдлага онцоллоо.
Музей 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй байна. Харин оюутан 15 000, гэр бүлийн гишүүд 20 000, нэг хүн 30 000, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй музейг үзэж сонирхох нь ээ. Музейг үзэж сонирхоход 8-9 цаг шаардлагатай гэнэ.