Соёлын сайд Ч.Номин “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж удахгүй болох нээлтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Тус музейн барилга нь Ази тивдээ музейн зай талбайгаараа эхний тавд орох барилга юм.
Анхны төрт улс Хүннү түүний залгамж Чингис хааны байгуулсан Их эзэнт гүрнээс ХХ зууны эхэн үеийн Монголын үе үеийн хаад, язгууртнуудын амьдрал, тэднээс үлдсэн өвийг иж бүрэн цогцоор нь тусган харуулах юм.
Өнөөдрийн байдлаар нийт 12.5 мянга орчим биет үзмэр, эд өлгийн зүйлийг дотоодын музей, номын сан, архив, их дээд сургууль, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн зэрэг байгууллагаас шилжүүлэн авснаас гадна гадаадын 10 гаруй улсаас Монголын хаад язгууртны түүхэнд холбогдох үнэт ач холбогдолтой үзмэрүүдийн хуулбарыг хүлээн авч үзүүллэгийн танхимд дэглэж байрлуулаад байна.