УИХ-аас 2009 онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого баталсан. Мөн тухайн онд Цөмийн энергийн тухай хууль баталж байв. Өдгөө манай улсын хэмжээнд ураны 13 ордод тогтоогдсон нөөцийн хэмжээ 192 мянган тонн байгаа аж. Энэ нь дэлхийн ураны нөөцийн хоёр хувийг бүрдүүлж, арав - дугаарт эрэмбэлэгдэж буй гэнэ. Тэгвэл төсөл хэрэгжүүлж эхэлбэл уран олборлолтоор дэл - хийд тэргүүлэгч 10 орны нэг болох боломж - тойг “Мон-атом” компанийн гүйцэтгэх захи - рал Д.Далайжаргал дурджээ.
Ураныг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлож, үсрэнгүй хөгжилтэй улсууд боловс руулж буй. Монгол Улсын хувьд зөвхөн шар нунтаг үйлдвэрлэж байгаа аж. Хэд хэдэн дамж - лагын дараа шар нунтгийг цөмийн түлш бол - гоход аюултай болдог ч дэлхий нийт цөмийн түлшний циклийн аюулгүй ажиллагаанд ихээ - хэн анхаарч, хөгжүүлж иржээ. Ураны салбарт манай хоёр хөрш болон Англи, Франц, АНУ гэсэн таван орон л гол тоглогч байж, шар нунт - гийг баяжуулан, уран гарган авч буйг Д.Далай - жаргал тэмдэглэв. Манайд хуулийн хүрээнд шаардлага хангасан, олон улсад хүлээн зөв шөөрөгдсөн цөөн компани эл чиглэлд үйл ажиллагаа явуулж байгааг тэрбээр өгүүлжээ. Одоогоор ашиглалтад бэлэн болж буй төсөл гэвэл “Зөөвч Овоо”-г нэрлэж болох нь. Мон гол, Францын хамтарсан “Бадрах энержи” ком пани ураны хүдрийг газрын дор уусган олборлох технологиор боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг өнгөрсөн оны долдугаар сард эх лүүлсэн. Үйлдвэрлэлийн туршилт 500 хоног үргэлжлэх бөгөөд шар нунтаг хэлбэрээр 16 тонн эцсийн бүтээгдэхүүн гарган авахаар тө лөвлөжээ. Уг төслийн хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар агаад 36 жилийн хугацаанд долоо орчим тэрбум “ногоон”-ы орлого олж, татвар хэлбэрээр орон нутагт 1.3 тэрбумыг төлнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эхний туршилтын үйлдвэрлэлийн хугацаанд 28.7 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татвар, төл - бөр, ажилчдын цалин, гэрээт компаниудын үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулах аж. Мөн орон нутагт багаар бодоход 800 гаруй ажлын байр бий болох нь.
Шар нунтгийг дээр дурдсан таван улс бая жуулж, өндөр технологиор дамжин атомын ца - хилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригддаг байна. Манайд бол хуулийн хү- рээнд зөвхөн шар нунтаг гарган авах аж. Цө мийн хаягдал нь цөмийн түлш хэрэглэж буй газар л үүсэх бөгөөд тухайн хаягдал гаргаж байгаа улс орны шийдэх асуудал гэнэ. Сонир - хуулахад, уран нь бусад төрлийн ашигт малт - малтай ижил, бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг элемент. Мөн алтнаас 500, мөнгөнөөс 20 дахин их тархалттай агаад эрүүл мэнд, үйлд вэрлэлийн салбарт ч өргөн ашигладаг.