Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улааншороот багийн 26 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 28-ы өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Тодруулбал, “Хүрээтийн сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 77 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малчин Л гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Дөрөв хоногийн хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулж, наймдугаар сарын 31-ний өглөөний 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Бэлтгэсэн: Ц.Ган-Эрдэнэ