Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, өчигдөр 17:00 цагт хаагдлаа. Нийт 111,517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Өнөөдрөөс таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах юм байна.
Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид ирэх сард бүртгүүлэх боломжтой аж.