Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд 5 сар орчим болж байна.
Коллеж, МСҮТ-ийн сурагчдын мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд Их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгө хэмнээд байна.
Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй.