"Uvertura" хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын хүү хүнд өвдөж, 1.6 жилийн өмнө Турк улсыг зорьж байсан. Энэ хугацаанд тус хамтлагийн гишүүд хүүд зориулж хандивын аян өрнүүлсэн бөгөөд тайзан дээр дөрвүүлээ биш гурвуулаа гарч байсан билээ. Тэгвэл өнөөдөр Ж.Ганбаатарын хүү эдгэрч, эх орондоо ирснээр "Uverture" хамтлаг "Элэг бүтэн" болж тайзан дээр дөрвүүлээ дуулах юм. Энэ талаар хамтлагийн цахим хуудсанд:
"Эх орондоо тавтай морил Г.Очир-эрдэнэ дүү минь.Манай хамтлагийн гишүүн Ж.Ганбаатар маань хүүгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон нь саяхан мэт санагдана.1 жил 6 сарын хугацаанд дүү минь эмчилгээ хийлгэн эх орон,элгэн садан гэртээ эргэн ирлээ.. .#saveochkonoo Хандивын аянд тусалж дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархлаа.Хамтлаг маань эргээд дөрвүүлээ болон үзэгч олондоо уран бүтээлээ хүргэхээр боллоо.#Баярлалаа та бүхэндээ" хэмээн нийтэлжээ.