НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, БОАЖЯ, “Оюутолгой” ХХК хамтран энэ сарын 23-24-нд “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулган зохион байгуулах нь. Европын Холбооны “Switch Asia” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлдэг “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд үүнийг санаачилжээ. Чуулганд 15-18 насныхныг хамруулах бөгөөд байгаль орчны чиглэлээр суралцах, ажиллах хүсэлтэй хүүхэд, залуусыг мэдлэг, мэдээллээр хангах аж. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар илтгэл хэлэлцүүлж, хүний буруутай үйл ажиллагааг бууруулах, хязгаарлах боломжийн тухай ярилцах нь.
Бэлтгэсэн Н.Буян