Шри Чинмойн нэрэмжит зургаа, 12, 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй 20-34, 35-49, 50-иас дээш насны ангиллаар зохион байгуулав. Эл тэмцээнд 100 гаруй тамирчин оролцсоноос 24 цагийн төрөлд 20-34 насны эрэгтэйчүүдээс “I run” клубийн Б.Төрболд 214.8, эмэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн Х.Одгэрэл 137.3 км гүйж алтан медалийн эзэн боллоо. Бүтэн хоног гүйх эл тэмцээнд оролцсон 35-49 насны эрэгтэйчүүдээс “I run” клубийн Д.Амгаланжаргал 222.1, эмэгтэйчүүдээс “Let’s run Mongolia” клубийн Н.Лхагва-Эрдэнэ 185.2 км зам туулж, нэгдүгээр байр эзлэв. 24 цагийн гүйлтийн 50-иас дээш насныхнаас “I run” клубийн Д.Ганбат 206.6, эмэгтэйчүүдээс “Мазаалай”-н Л.Гандолгор 166 км-ийн амжилтаар тэргүүллээ. Харин 12 цагийн гүйлтийн, 20-34 насны эрэгтэйчүүдээс Б.Буянхишиг, эмэгтэйчүүдээс А.Энхцэцэг түрүүлэв. 35- 49 насны эрэгтэйчүүдээс Г.Тамир, эмэгтэйчүүдээс С.Алтантуяа, 50-иас дээш насныхад Л.Бат-Амгалан, Н.Уранчимэг нар алтан медалийн эзэн боллоо. Зургаан цагийн гүйлтийн 20-34 насны ангилалд Н.Лувсаншарав, Б.Номин-Эрдэнэ, 35- 49 насныхад Ж.Баатарболд, М.Дуламсүрэн нар тэргүүлэв. 50-иас дээш насны эрэгтэйчүүдээс С.Ганбаатар, эмэгтэйчүүдээс М.Оюун-Эрдэнэ нар өнгөлж, спортын зэрэг, цолоо ахиуллаа.