Дэлхийн шатрын олимпиадын аравдугаар өргийн тоглолтууд өчигдөр Энэтхэгийн Ченнайд боллоо. Өчигдөр WIM Т.Мөнхзул маань эмэгтэй их мастер цолны болзол хангаж, охидууд маань Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2 харьцаагаар тэнцлээ. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил,2 тэнцээ,2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12-р байрт бичигдэж байна.
Харин залуучууд маань Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ,3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45-р байрт бичигдэж байна.
Дараагийн буюу 11-р тойрогт
ЭМЭГТЭЙ БАГ Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэгэн хариуцлагатай тулаан хийнэ.
ЭРЭГТЭЙ БАГ чансааны 69-д бичигдсэн Кигизстаны шигшээ багтай олимпиадын сүүлийн тоглолтоо хийхнээ.
Дэлхийн шатрын 44-р олимпиадын сүүлчийн буюу арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхлэх гэнэ.