Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
Энэ жилийн наадмын хурдан морины уралдаанд түрүү магнай, аман хүзүү болон айрагдсан хурдан хүлгүүд:
Хязаалан:
Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрдийг 12 настай Э.Зол-Эрдэнэ
Аман хүзүү: Төв аймгийн Баянхангайн Л.Пүрэвдоржийн хээрийг 10 настай Б.Батхүү
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайн хээрийг 8 настай А.Ууганбаатар
Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Халиун сумын Т.Гантөмөрийн зээрд морийг 10 настай Т.Ингүүн
Айргийн тав: Төв аймгийн Алтанбулагийн харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээрийг П.Мягмарсүрэн хүү тус тус унаж, хурдлууллаа.
Шүдлэн:
Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хужирт сум, "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд халзанг 12 настай Ц.Пүрэвбаатар
Аман хүзүү: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Д.Батбаярын хул орж ирснийг 8 настай Б.Баттөр
Айргийн гурав: Төв аймгийн Зуунмод сумын С.Батдоржийн халтрыг 11 настай П.Чингүүн
Айргийн дөрөв: Дорнод аймгийн Хэрлэн сумын С.Галтын хонгор халзанг 12 настай Ц.Улаанхүү
Айргийн тав: Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдоржийн хээрийг 11 настай Б.Баттулга тус тус унаж, хурдлуулав.
Азарга:
Түрүү магнай: Төв аймгийн харьяат уяач Б.Нямжавын хээр азаргыг 11 настай Б.Энхбаяр
Аман хүзүү: Булган аймгийн харьяат уяач Х.Аминхишигийн хүрэн халзанг 12 настай Х.Баярбасгалан
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн харьяат П.Батсайханы зээрд халзанг 12 настай Ц.Пүрэвбаатар
Айргийн дөрөв: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Ууганбаярын хүрэнг 11 настай Н.Билэгтсайхан
Айргийн тав: Хөвсгөл аймгийн харьяат уяач Г.Батболдын халтар азаргыг 9 настай Б.Хүслэн хүү тус тус унаж, айрагдав.
Их нас:
Түрүү магнай: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээрийг 11 настай Э.Ганбат
Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн халтрыг найман настай, А.Ууганбаатар
Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан хүлгийг 11 настай Н.Билэгтсайхан
Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзанг есөн настай Л.Билэгбаатар
Айргийн тав: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун их насыг 9 настай Т.Энгүүн тус тус унаж, хурлуулав.
Соёолон:
Түрүү магнай: Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээг 11 настай Б.Намжилцогт
Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээг 10 настай Б.Баттөгс
Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн хээр халзанг 11 настай А.Батгэрэл
Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн уяач, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хүрэн үрээг 8 настай Б.Баттөр
Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзанг 11 настай Н.Билэгтсайхан тус тус унаж хурдлууллаа.
Даага:
Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даагыг 13 настай Д.Төгөлдөр
Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даагыг 11 настай Б.Батболд
Айргийн гурав: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даагыг 12 настай Б.Баттөгөлдөр
Айргийн дөрөв: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даагыг найман настай У.Ананд
Айргийн тав: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даагыг 10 настай М.Адистаа тус тус унаж, хурдлуулсан юм.
Баян ходоод: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Л.Энхнасангийн хээр даага орсон билээ.