Улсын баяр наадам УРИАНХАЙ СУРЫН ХАРВААГААР эхлэж шинэхэн мэргэн цолтон төрлөө.
ТЭРГҮҮН БАЙР:
Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор УЛСЫН МЭРГЭН ЦОЛНЫ БОЛЗОЛ хангасан байна.
ДЭД БАЙР
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Уугуул Алдар спорт хороо Алдар Жем багийн харваач Монгол Улсын Хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор
ГУРАВДУГААР БАЙР:
Ховд аймгийн харваач Монгол Улсын Мэргэн Э.Хосбаяр 24 оноогор
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:
Баян-Өлгий Аймгийн Буянт сумын Уугуул Мондэ багийн харваач Монгол Улсын Мэргэн Х.Бямбажав 23 оноогоор
ТАВДУГААР БАЙР:
Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул Мондэ багийн харваач Монгол Улсын Мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.
Улсын баяр наадамдаа амжилттай оролцсон Б.Мөнхзоригийг Урианхай сурын холбооноос автомашинаар байлав. Ирэх жилийн наадмаар ч тус холбоо шинэ мэргэн цолтонд автомашинд гардуулна гэдгээ илэрхийлэв.
Нум нь чанга, сум нь мэргэн байхын ерөөл өргөе.