Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Монголын нэг өдөр”, “Naadam night” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, “Монголын нэг өдөр” арга хэмжээг долдугаар сарын 10-12-нд Хүй долоон худагт, “Naadam night” үдшийн цэнгүүнийг энэ сарын 11-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд олонд хүргэх юм. “Naadam night” цэнгүүний үеэр Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт, баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг, “Алтай” хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт, галтай шоу, хувцас загварын шоу зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг хүргэхээр зэхэж буй аж. “Naadam night” цэнгүүний тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй. Түүнчлэн тасалбарыг “One ticket, one tree” уриатай, бортоготой модны суулгац дагалдах аж.
Бэлтгэсэн А.Тайшир