Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчид хуралдан зарим шийдвэрийг гаргажээ. Тодорхой хэлбэл,2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцохоор болжээ. Мөн допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар энэ жил улсын наадмаар зодоглох нь. Түүнчлэн Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчид цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа.