Чойжин ламын сүм музейгээс уламжлалт “Үдшийн музей” арга хэмжээгээ энэ сарын 4-ний үдэш зохион байгуулах аж. Зочдыг угтах, музей үзэх, хөнгөн зоог барьж, тансаг ундаа амтлангаа дуучин Б.Баярцэцэгийн тоглолт үзэх хөтөлбөртэй юм байна. Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, “жааз” Н.Наранбаатар, дуучин Б.Алтанжаргал нар мөн энэ үеэр уран бүтээлээ хүргэнэ. Эл музейн хамт олон “Үдшийн музей”-гээ 2011 оноос үзэгчдэд хүргэж байна.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал