Алтай Таван Богдын таван оргилд 24 цагт амжиж гарахыг Монголын уулын спортынхон хэдэн жилийн өмнөөс зорьсон. Тэгвэл тэднээс Европын ноён оргил Эльбруст (5642 метр) жил бүр зохион байгуулдаг “Red fox Elbrus race–2022” олон улсын уулын өндрийн гүйлтийн тэмцээнд хурд сорьсон “Horizon mountaineering” клубийн Б.Ням-Очир,“UB hiking” клубийн Д.Отгонхүү нар Бүргэд (дтд 4068) 08.11, Наран (дтд 4050) 11.53, Хүйтэн (дтд 4374) 17.30, Найрамдал (дтд 4192) 20.17, Малчин оргилд (дтд 4050 метр) 23 цаг 41 секундэд авирчээ. Өглөөний таван цагт тэмцээнээ эхлүүлж, үндсэн отогт ирснээр дээрх оргилуудад 00.31 цагт авиралтаа өндөрлүүлсэн байна. Тэдний энэ удаагийн авиралт амжилттай болж Монголын уулын спортод шинэ дээд амжилт тогтоов. Өмнө нь 2020 онд авирахдаа дөрвөн оргилд 15 цагт багтаж гарсан ч Бүргэд ууланд авиралтаа эхлүүлэхэд цаг агаар муудаж, амжилгүй буцаж байжээ.
Бэлтгэсэн Г.Батцэцэг