Олон улсын мөсний хоккейн холбооны ээлжит их хурал Финланд улсад болсноор Монгол Улс шайбтай хоккейн IV дивизионы ДАШТийг эх орондоо анх удаа зохион байгуулах нь. “Степпе арена”-д 2023 оны гуравдугаар сарын 12-16-нд болох тус тэмцээнд манайхаас гадна Филиппин, Хонконг, Тайвань, Сингапурын шигшээ багийнхан өрсөлдөх юм. Манай хоккейчид өмнө нь С зэрэглэлийн дэлхийн аваргад гурван удаа “тоосоо өргөсөн”. Монголын хоккейн спортын үе үеийн тамирчдын олон жил хүлээсэн мөрөөдөл энэ удаа биелж байна. Хойд хөршийн Улаан-Үд хотын “ICE метр” клубээс зохион байгуулсан өсв өрийн хоккейчдийн олон улсын тэмцээнд Орхон аймгийн хоккейн “Хангарьд”, Багануур дүүргийн “Trippers” багийнхан оролцлоо. Ахлах дасгалжуулагч Ц.Одсайханы удирдлагад тоглосон “Trippers” багийнхнаас М.Алтжин тэгш тоглогчоор шалгарав. Сонирхуулахад, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхантай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр уулзахдаа Монголд өвлийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ОХУын уран гулгалтын шилдэг тамирчдын үзүүлэх тоглолт, хоёр орны штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг ирэх оны эхний улиралд “Степпа арена”-д зохион байгуулахаар санал нэгдсэн байна.
Бэлтгэсэн Г.Батцэцэг