Bloomberg-ийн мэдээлснээр АНУ-ын иргэн Кейт Жонсон гэгч Илон Маск болон түүний комданиудыг “Dogecoin” криптовалютын ханшийг зохиомлоор өсгөн залилангийн схем буюу “крипто пирамид”-ыг бий болгосон хэмээн буруутгасан байна.
Нэхэмжлэгчийн хэлснээр тэрээр Маск болон түүний компаниудын бүтээсэн "крипто пирамидаас" болж мөнгөө алдсан тул тэднийг хариуцлагад татаж байгаа аж. "Хариуцагчид "Dogecoin" нь ямар ч үнэ цэнэгүй байхад ухаалаг хөрөнгө оруулалт гэж худал ярьсаар байна" гэж тус агентлаг Кейт Жонсоны хэлснийг иш татжээ.
Тэрбээр хариуцагчдаас 250 тэрбум ам.доллар эргүүлэн авах бодолтой байгаа аж. Түүнчлэн нэхэмжлэгч хохирлоо төлүүлэхээс гадна Маск болон түүний компаниудад “Dogecoin”-ийг сурталчлахыг хориглохыг зорьж байгаа юм байна.